Sandra7711

horvoo uudam delhii saruul

Эхнэрээ хуурахгүй эрэгтэй хүн гэж байхгүй.

2011-12-15 23:53

 

Эмэгтэйчүүдийг л оньсого шиг гээд байдаг атлаа, эрчүүд биднээс дутахгүй нууцлаг, учир нь ойлгогддоггүй хүмүүс. Бидэнд эр хүний талаар мэдэхийг хүсдэг ямар олон зүйл байдаг билээ дээ? Гэхдээ бид тэр болгоныг асууж зүрхэлдэггүй. Тиймээс ч би нэгэн илэн далангүй эрийг сонгож, түүнтэй хайр дурлал, гэрлэлт, бүсгүйчүүд, хамгийн гол нь эрчүүдийн өөрсдийнх нь талаар яриа өрнүүллээ.

Эр хүний өчил: Эхнэрээ хуурахгүй эрэгтэй хүн гэж байхгүй

Уулзах мөчөөс авахуулаад л энэ эр намайг эрүү өвдтөл инээлгэж орхив. “Хөгжилтэй залуутай цуг байх ч сайхан шүү”. Ингэж бодмогц түүнээс асуух эхний асуулт маань аль хэдийн тодорхой боллоо.

Хөгжилтэй эмэгтэйтэй болзох, маш ухаантай эмэгтэйтэй болзох хоёрын алийг сонгох вэ?
Мэдээж хөгжилтэй, надад мэдрэмж өгч байгаа эмэгтэйтэй л бозоно. Ямар ч эр энэ сонголтыг хийх байсан. Зөвхөн болзоод өнгөрөх биш, удаан хугацааны харилцаа тогтоох байсан ч гэсэн ухаантайн оронд хөгжилтэй бүсгүйг эхнэрээ болгоно. Ер нь ухаантай эмэгтэйгээс эр хүн айдаг.

Яагаад тэр вэ? Ухаантай байхыг эрчүүдийг татах хүчин зүйлийн нэг гэж бодсон юмсан.
Эрэгтэй хүн эмэгтэй хүний хажууд өөртөө итгэлтэй байхыг хүсдэг. Мөнгөтэй гэдгээ харуулахыг, юм мэддэг, чаддаг гэдгээ харуулахын тулд хичээдэг гэсэн үг. Харин ухаантай эмэгтэй хүний хажууд дутуу гэдгээ мэдэрдэг байх. Би нэг ийм юм сонсч байсан юм байна. Загвар өмсөгч П. Одгэрэл бүсгүйчүүдийн хажууд байхдаа маш ухаалаг юм ярьдаг гэнэ. Харин тэр дунд нь нэг л эрэгтэй хүн орж ирээд юм ярихад, юу ч мэдэхгүй юм шиг “Хөөх тийм үү? Ямар сонин юм бэ?” гэж гайхширдаг. Тэгэхээр нөгөө эр нь “Би Одгэрэлийг бишрүүлж байна” гэж бодоод баярладаг байгаа юм. Хэрэв эр хүнийг ямар нэг юм ярихад нь “Би наадахыг чинь мэднэ ээ. Гэхдээ чи сая буруу ярьчихлаа...” гэвэл тэр эмэгтэйтэй байхаас айж эхэлнэ.

Эмэгтэй хүний ямар үйлдлийг огт ойлгодоггүй вэ?
Нэг инээдтэй болсон явдал саначихлаа. Бүсгүй гэрээсээ гарах гэж хувцсаа өмсөөд нөхрөөсөө ямар байна гэж асуужээ. Нөхөр нь “Жаахан онцгүй юм биш үү” гэж хариулахаар нь “Чи ядаж урам бодоод гоё байна гээч” гэж эмэгтэй нь хэлжээ. Маргааш нь дахиад л асуухаар нь нөхөр нь урмыг нь бодоод “Чи минь ямар гоё харагдаж байна аа?” гэсэн чинь “За худлаа долигоноод” гэсэн байгаа юм. Дараагийн өдөр дахиад асуухаар нь юу ч гэж хэлэхээ мэдэхээ больсон нөхөр нь “Мэдэхгүй ээ, өөрөө шийд” гэсэн чинь “Чи надад анхаарал хандуулсангүй” гээд гоморхсон гэсэн. Миний ойлгосноор, эмэгтэй хүн өөрөө ямар ч хариулт хэлсэн байсан, хамгийн чухал нь нөхрөө өөртөө ямар нэг байдлаар анхаарал хандуулаасай л гэж хүссэндээ тэгдэг. Дотроо аль хэдийн өмсөх хувцсаа сонгочихсон байдаг хирнээ, түүнийгээ гоё харагдаж байгааг хүнээр батлуулахыг, хүнд харуулахыг л хүсдэг байх. Харин эрчүүд асуултанд маш тодорхой хариулт өгдөг. Тийм ч болохоор ойлголцдоггүй. Гэхдээ эмэгтэй хүн ойлгогдох гэж биш, хайрлагдах гэж төрсөн гэдэг үг байдаг шүү дээ.

Эрэгтэй хүн тойруу утгатай юмыг хүлээж авдаггүй гэсэн үг үү?
Тийм ээ, бидэнд тийм “функц” байдаггүй гэсэн үг. Жишээ нь “Төрсөн өдрөөрөө юу авахуулмаар байна?” гэж бүсгүй нь эрэгтэйгээс асуувал юу ч бодолгүй хэлж л орхино. Харин эмэгтэй хүнээс тэгж асуувал “Чи өөрөө л мэд” ч юм уу, “Мэдэхгүй, бэлгээр яахнав дээ” гэж хариулдаг. Дотроо өөрсдийнх нь юу хүсч байгааг хайртай хүн нь аль хэдийн мэдэж л байгаа гэж андуурдаг.

Хамтдаа дэлгүүрээр явж байтал найз бүсгүй чинь “Ямар гоё даашинз вэ” гэж хэлвэл чамаар тэр даашинзыг авахуулахыг хүсч байна гэж ойлгох уу?
Шууд тэгж ойлгоно. Эрэгтэй хүн ер нь эмэгтэй хүн шиг яг авах хүсэлгүй байсан ч “Ямар гоё юм бэ?” гэж хэлдэггүй. Хэзээ ч биелшгүй юман дээр л тэгж хэлэх байх. Тэгэхээр надаар авахуулахыг хүсч байна л гэж ойлгоно. Юм болгоныг шууд утгаар нь хүлээж авна.

Тийм юм бол, бусад бүсгүйчүүд шиг ойлгогдохын аргагүй биш, бүх юмыг тодорхой, илэн далангүй хэлдэг бүсгүйтэй хамт байхыг хүсдэг гэсэн үг үү?
Тийм эмэгтэй байх юм бол би лав салахгүй, яагаад гэвэл хажууд нь байхдаа тав тухтай, сэтгэл амар байж болж байна. Гэхдээ хэдий салахгүй байлаа ч, маш амархан уйдна.

Тэгвэл ямар эмэгтэй хүнээс хэзээ ч уйдахгүй, бас хэзээ ч салахгүй вэ?
100 хувь ойлгомжтой эмэгтэй хүнтэй байх онцгүй. Зарим юман дээр “Энэ хүн юу гэж бодож байгаа бол?” гэдгийг таах гэж оролдох нь өөрөө хайрыг амттай болгодог. Том асуудлууд дээр өөрийнхөө бодлыг илэн далангүй ярьж, миний ч бодлыг сонсоод асуудлыг дүрэлзэхээс нь өмнө шийдчихдэг эмэгтэйн хажууд байхдаа би тайван байх болно. Тэгсэн хирнээ жижиг, романтик зүйлс дээр нууцлаг байх нь өөрөө эмэгтэй хүнийг чимдэг чухал чанар.

Эрэгтэй хүнд “Би бүрэн чинийх болоогүй шүү” гэсэн дохиог өгсөөр байвал, тэр эрэгтэй чамайг өөрийн болгохын тулд насан турш хойноос чинь гүйх болно гэсэн зөвлөгөөг уншиж байлаа. Энэ хир үнэн бэ?
Худлаа. Эрэгтэйчүүд тийм тодорхойгүй юмнаас шууд залхана. Харин эхнэрээ бүрэн минийх гэдгийг нь мэддэг ч, зарим нэг юмаа надаас нууцалдаг байвал сонирхолтой. Жишээ нь, заримдаа гадагшаа гарахдаа хаачих гэж байгааг нь асуухад “Энэ бол эмэгтэйчүүдийн нууц” гэж хэлдэг бол сонирхол хөдөлнө. Харин бүрэн минийх болоогүй эмэгтэй хаашаа явахаа нууна гэдэг чинь том асуудал. Дандаа тийм байвал эр хүн ядарна.

Хөхөндөө силикон шахуулсан бүсгүйг хараад юу бодогддог вэ?
Эрэгтэй хүн шохоорхоно, учир нь бидний нүд чинь “удирдлагагүй” шүү дээ. Бидний нүд өдөр болгон интернэт, сэтгүүл дээрээс тийм бүсгүйчүүдийг хардаг. Гэхдээ тийм бүсгүйг гэртээ харахыг хүсэхгүй л болов уу. Өөрөөр хэлвэл тэрийг нь мэдэж байгаа бол гэрлэхийг хүсэхгүй. Гэртээ бид жинхэнэ эмэгтэй хүнтэй л байхыг хүснэ. Эмэгтэй хүн гэрийн эзэгтэй болмогцоо нөхөртөө үнэ цэнээ алддаг гэдэг буруу ойлголт байдаг. Үсээ самнагүй, гэрийн хувцастай байхыг нь харах бол эр хүнийг хөрдөг гол шалтгаан биш. Харин бүсгүйчүүд доторх үнэ цэнээ, яг гаднах шигээ алддагт л учир байгаа юм. Өөрөө өөрийгөө муухай хувцастай, гэрийн шаахайтай байна гэдгээ ойлгоод эхлэхээрээ л өөрсдөө тийм хүн болчихдог. Эмэгтэй хүний ихэмсэг зан нь хувцаслалтаас гадуур байх ёстой байхгүй юу. Гэртээ өсгийтэй гуталтай хоол хийж байгаа эмэгтэйг хараад эр хүнд сонин санагдана шүү дээ. Юу ч өмссөн байсан, өөрийгөө гоё харагдаж байна гэдэгтээ итгэлтэй л байдаг бүсгүйн үг үйлдэл нь үнэ цэнээ хадгалдаг.

Эмэгтэй хүний ямар зан чамайг хөргөх вэ?
Анзааргагүй байдал л ямар нэг сайхан юм хийх хүслийг унтрааж орхидог. Романтик болзоонд урихад “Би завгүй” гэдгээ ядаж анзаарч хэлэх юм бол, дараа нэг өдөр дахиад л тийм болзоонд урих хүсэл хэвээрээ үлдэнэ. Харин яасан ч яахав гэж хэлчихээд, цаг нь тулахаар “Би мартчихаж, өөр ажилтай” гэх юм бол дахиж хэзээ ч тэр эмэгтэйг романтик болзоонд урихыг хүсэхгүй. Зарим бүсгүйчүүд үл ойшоож байж ихэмсэг зангаа аварч үлдэнэ гэж боддог. Хэрэв үнэхээр биднээр гуйлгахыг хүсч байвал, үгүй гэдгээ ч анзаарч хэлэх хэрэгтэй. “Уг нь ч би тийм ажилтай л даа. Гэхдээ тэгдэг ч юм уу” гэж хэлээд инээвэл бид дахин дахин гуйна. Хааяа эмэгтэйчүүдийг зөвшөөрөхгүй байхад л эрчүүд салахгүй наалдаад байдаг ш дээ. Энэ бол тэр бүсгүй нь эрэгтэйчүүддээ зөвшөөрөхгүй байгаагаа ч анзаарч хэлдгийн шинж.

Эмэгтэй хүн хоолоо хийж, эр хүн гэр бүлээ тэжээх ёстой гэсэн тогтсон ойлголт байдаг. Хүлээн зөвшөөрч байна уу?
Шуудхан хариулвал тийм. Эр хүн аюулгүй байдал, ноён нурууг хангадаг. Харин бүсгүй хүн гэр бүлийн аз жаргалыг авардаг. Дотно дулаан байдлын нэг илрэл нь хоол байдаг учраас уг нь бол ингэх нь сайхан гэр бүлийг бий болгоно.

Эмэгтэй нь карьер хөөх сонирхолтой, гэрийн ажил хийх зав зайгүй бол яах вэ?
Цуутай бүсгүй хуримгүй гэдэг үг оргүй биш гэж би боддог шүү. Карьер хөөдөг эмэгтэй хүн хорвоод байх ёстой л доо. Гэхдээ миний хувьд лав тийм эмэгтэйг эхнэрээрээ сонгохгүй. Магадгүй алдартай бүсгүйтэй болзохыг хүсэх байх, гэхдээ гэрлэхийг хүсэхгүй.

Манай энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл дээр “Би найз залуугаа өөр эмэгтэйтэй унтахы хүсвэл надад хэлээд бэлгэвч хэрэглээрэй гэж захидаг” гэсэн байсан. Чамд найз бүсгүй чинь ингэж хэлвэл...?
Ингэж хэлвэл эрэгтэй хүн даврана шүү дээ. Гаднаа үгүй ээ, наад санал чинь надад таалагдахгүй байна аа л гэж хэлнэ. За за, чи л өөрөө хэлсэн шүү гэж хэзээ ч хариулахгүй. Бүсгүй нь ч гэсэн тэгж хэлэхдээ битгий за гэж хариулаасай л гэж дотроо хүссэн байх.

Ер нь эхнэрээ хуурахгүй эр хүн гэж бий юу?
Байхгүй. Гэхдээ эхнэртээ хайртай хэвээрээ хирнээ зүгээр л өөр мэдрэмж авахыг хүссэн байж болно. Эвгүй сонсогдож магадгүй ч, энэ бол эрчүүдийн хувьд эхнэртээ ажилтай байна гэж хэлчихээд 30 минут pc тоглосонтой л адил хууралт. Авах мэдрэмж нь адилхан, гэхдээ гэртээ хариад эхнэртээ урьдын адил анхаарал халамжаа тавидаг хэвээр байх болно. Бид гэвч ийм тохиолдолд хуурснаа хэзээ ч эхнэртээ мэдэгдүүлэхийг хүсэхгүй. “Би чамд хайртай. Гэхдээ би арай өөр мэдрэмж авмаар байна” гэж хэн ч хэлж чадахгүй ш дээ. Учир нь эхнэрээ бид хэзээ ч гомдоохыг хүсэхгүй. Ийм хууралт эхнэрээсээ салахад хүргэхгүй. Харин эхнэртээ тавих анхаарал халамж нь ч буураад байвал асуудал байна аа гэсэн үг.

ýõ ñóðâàëæ.Ãîîëèíãîî.ìí

 

Ангилал : Ãýð á¿ë | Нийтэлсэн : Delhii | Уншсан (859) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. neg bvsgvi :
    2012-08-14 20:15

    medehgvi ee neg bolohoor huurah ch ym shig neg bolohoor vgvi ch ym shig gehdee bi nuhurtuu itgehiig boddog odoo gehdee bid 2 hol bga.bi itgeel bga

  2. ййй :
    2012-07-30 23:07

    хэрвээ миний нөхөр намайг хуурвал би ижилхэн л явна. учир нь эрэгтэй хүнийг араар явсаныг нь мэдсээр байж хамт амьдарвал давраад дахиад л явийшд. гадуур дох өвчин их байхад өвчин авчраад өгчихвөл яанаа. эсвэл ижилхэн явсаар байгаад салах байх. тэгээд шарандаа хэнээс ч дутахгүй сайхан амьдарнадаа

  3. jimsee :
    2011-12-16 07:23

    yaalaa gj dee burhan min bi odoo jiremsen gtel manai nohor manai naiztai untchihsan bi shuud l haysan yagaad gwel ter namaig huursan bi hezeech iim ymtai ewlerehgvi bhaa huurtagdaj bsanaas nasaaraa gantsaaraa ywsan n deer

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл